Монголын E&A компани нь 2009 онд аялал жуулчлал, худалдаа эрхлэх зорилготойгоор анх байгуулагдаж байсан. E&A компани нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын компаниудтай албан ёсоор хамтран ажилладаг Монголын анхдагч компани юм. Манай компани БНАСАУ руу аялал жуулчлал, дэлхийд алдартай Умард Солонгосын хүн орхоодойтой бүтээгдэхүүнийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр худалдаалах мөн тус улсаас ажиллах хүч оруулж ирэн, аливаа байгууллагуудад зуучлан ажиллуулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.


  • КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО:

  • Чанартай бараа, найдвартай үйлчилгээ, мэргэжлийн ажиллах хүчээр үйлчлүүлэгчид, бизнесийн хамтрагчдынхаа сэтгэл ханамжийг өндөрт байлгах
  • АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

  • Хамтын ажиллагааны хүрээнд бид БНАСАУ-руу олон аялалыг амжилттай зохион байгуулж, үүний үр дүнд 2013 оны 07 сарын 25-нд анх удаа УБ-Пхеньяны чиглэлд арилжааны захиалгат шууд нислэгийг "Hunnu Air" компаниар тун амжилттай үйлдсэн. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 200 гаруй Монгол жуулчдыг БНАСАУ-аар аялуулаад байна. Аялал жуулчлалын хүрээнд бид NTV, ETV зэрэг телевизийн сурвалжлах багийг БНАСАУ-д ажиллуулж, жуулчдад зориулж телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн гаргасан нь БНАСАУ-ын аялал жуулчлалын бодит байдлын тухай олон улсад үнэн зөв, бодитоор ойлгуулахад ач холбогдолтой болсон.

  • БҮТЭЭГДЭХҮҮН

  • Умард Солонгосын дэлхийд алдартай цагаан, улаан хүн орхоодой мөн хүн орхоодойтой хүний биед тустай бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад худалдаалж байна. Хүн орхоодой нь урт наслуулдаг, бүхнийг эмчлэгч бүтээгдэхүүн гэдгээрээ дэлхийд алдартай. Хүн орхоодойн олон төрөл Солонгос, Хятад, Орос, Америкт ургадаг боловч Солонгос хүн орхоодой нь хамгийн өндөр чанартай, олон найрлагатай гэдгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Байгаль дээрээ зэрлэгээр ургадаг хүн орхоодойн тархалт сүүлийн жилүүдэд эрс багассан учраас сүүлийн үед тарималаар ургуулах болжээ. Гэвч тарималаар ургуулахад маш хэцүү бөгөөд ургуулахаас өмнө талбайд нь тусгай ургамлыг 6 жил тарьсаны дараа нарны хурц гэрлээс хамгаалж химийн ямар ч бордоо хэрэглэлгүйгээр асар их хүч хөдөлмөр зарцуулж ургуулдаг байна. Энэхүү хүч хөдөлмөр цаг хугацаа шингэсэн шидэт оточ бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэн манай компани хэрэглэгчиддээ хүргэж байгаа билээ.

Аялал жуулчлалын мэргэжилтнүүд
Манай хөтөч нар

Мөнх-ЭрдэнэХөтөч

Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч.

Мөнх-ЭрдэнэХөтөч

Мөнх-ЭрдэнэХөтөч

Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч.

Мөнх-ЭрдэнэХөтөч

Мөнх-ЭрдэнэХөтөч

Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч.

Мөнх-ЭрдэнэХөтөч