• Нэг. Газар нутаг, хүн ам, түүхийн тойм

  • Солонгосын хойг нь 220 мянган км2 нутаг дэвсгэртэй, үүнээс Умард Солонгос (БНАСАУ) 122 мянган км2, Өмнөд Солонгос (БНСУ) 99 мянган км2. Газар нутгийн 70 гаруй хувь нь уулархаг. Эх газрын эрс тэс, тэнгисийн зөөлөн дулаан уур амьсгал хосолсон бүхэлдээ дулаавтар, чийглэг уур амьсгалтай. Жилд дунджаар 1000 мм орчим тунадас унадаг. Умард Солонгос хойд талаараа БНХАУ-тай 1360 км, ОХУ-тай 17.2 км газраар хиллэдэг. Урд талаараа 38 дугаар өргөргийн дагуу 250 км үргэлжлэх хилийн шугамаар БНСУ-аас зааглагддаг. Хүн ам 24 сая, нийслэл Пёньянд 3 сая хүн амьдардаг. БНАСАУ нь 9 муж, 2 биеэ даасан хот, 25 хот, 81 дүүрэг, 147 хошуу, 3311 багтай. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд холбоотон гүрнүүдийн хоорондын тохиролцооны дагуу ЗХУ-ын арми 1945 оны 8 дугаар сарын 15-нд Солонгосын хойгийн 38 дугаар өргөргөөс хойшхи хэсгийг чөлөөлсөн. Япон бууж өгөх актад гарын үсэг зурснаас хойш 6 хоногийн дараа АНУ цэргээ Солонгосын өмнөд хэсэгт байрлуулсан бөгөөд энэ нь солонгос үндэстэн хуваагдсан гол шалтгаан гэж түүхчид үздэг. ЗХУ-ын Засгийн газар 1947 оны 9 дүгээр сард Солонгосын хойгоос 1948 оны эхээр цэргээ нэгэн зэрэг гаргах санал тавьсныг АНУ хүлээн авахаас татгалзжээ. 1950 оны 6 дугаар сарын 25-нд эхэлсэн Солонгосын дайн 3 жил үргэлжилж, 1953 оны 7 дугаар сарын 27-нд Солонгосын хойгт дайны гал зогсоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар дууссан. Солонгосын дайнд 2 сая шахам хүний амь үрэгдэж, томоохон хот суурин, тариалангийн талбай сүйдсэн. Дайныг хэн өдөөсөн нь одоо хэр маргаантай хэвээр байна. Дайны дараа БНАСАУ-д сэргээн босголтын ажил эрчимтэй өрнөж, социалист орнууд үлэмж хэмжээний тусламж үзүүлсэн бөгөөд 1960-аад он гэхэд дайны сүйрлийг үндсэнд нь сэргээн босгожээ.
  • Хоёр. Улс төрийн дотоод байдал

  • Хамтын ажиллагааны хүрээнд бид БНАСАУ-руу олон аялалыг амжилттай зохион байгуулж, үүний үр дүнд 2013 оны 07 сарын 25-нд анх удаа УБ-Пхеньяны чиглэлд арилжааны захиалгат шууд нислэгийг "Hunnu Air" компаниар тун амжилттай үйлдсэн. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 200 гаруй Монгол жуулчдыг БНАСАУ-аар аялуулаад байна. Аялал жуулчлалын хүрээнд бид NTV, ETV зэрэг телевизийн сурвалжлах багийг БНАСАУ-д ажиллуулж, жуулчдад зориулж телевизийн цуврал нэвтрүүлэг бэлтгэн гаргасан нь БНАСАУ-ын аялал жуулчлалын бодит байдлын тухай олон улсад үнэн зөв, бодитоор ойлгуулахад ач холбогдолтой болсон.

Аялал жуулчлалын мэргэжилтнүүд
Манай хөтөч нар

Мөнх-ЭрдэнэХөтөч

Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч.

Мөнх-ЭрдэнэХөтөч

Мөнх-ЭрдэнэХөтөч

Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч.

Мөнх-ЭрдэнэХөтөч

Мөнх-ЭрдэнэХөтөч

Аялал жуулчлалын хөтөч, тайлбарлагч.

Мөнх-ЭрдэнэХөтөч